Т.Цэнд-аюуш
(Ph.D),
Бизнесийн удирдлагын доктор,
Компанийн засаглалын эксперт, судлаач
дэлгэрэнгүй...
×
Т.Цэнд-аюуш
(Ph.D),
Бизнесийн удирдлагын доктор,
Компанийн засаглалын эксперт, судлаач
1993-2005 онд СЭЗДС-ийн багш, 2006-2008 онд Зөвлөгөө Өгөх Төвийг хариуцсан СЭЗДС-ийн дэд Захирал, 2009-2013 онд КЗХТ (CGDC)-ийн ТУЗ-ийн нарийн бичгийн дарга, 2013 оноос өнөөг хүртэл СЭЗИС-ийн профессор, 2014-2018 онд СЭЗИС-ийн ТУЗ-ийн Нарийн Бичгийн Дарга, 2015-2020 онд СЭЗИС, КЗХТ-ийн хамтарсан Компанийн Засаглалын МВА-ийн хөтөлбөрийн эрхлэгч, 2013 оноос одоог хүртэл КЗХТ (CGDC)-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.
2011 онд Японы Чой Гакугийн Их Сургуулийн эрдэмтэд, МУИС-ийн багш нартай хамтран МХБ-ийн ТОП 20 компани дээр компанийн засаглалын судалгааг хийж, нээлттэй байдлын индексийг тооцож, докторын зэрэг хамгаалсан. 2012 онд СЗХ, МХБ, ОУСК, КЗХТ хамтран МХБ-ийн Топ-20 компанийн олон нийтэд нээлттэй мэдээлэл дээр үндэслэн Монгол улсын ХК-уудын засаглалын үнэлгээг хийхэд судлаачаар болон төслийн зохицуулагчаар ажилласан.
2015-2016 онд төрийн болон нээлттэй хувьцаат компаниудын дунд Шилдэг Жилийн Тайлан шалгаруулах, олон улсын тайлагналын стандарт нэвтрүүлэх АРАМ төслийг санаачлан, СЗХ, ТӨХ, ХБ, КЗХТ, ОУСК, Германы Хамтын Ажиллагааны төсөлтэй хамтран зохион байгуулж ерөнхий зохицуулагчаар ажилласан.
КЗХТ-ийн зохион байгуулдаг Монголын Компанийн Засаглалын Форум 2009-2016 он хүртэл нийтдээ 9 удаа олон улсын хэмжээнд зохион байгуулахад удирдаж болон зохион байгуулж оролцсон.
Компанийн засаглалын үнэлгээ хийх, зөвлөгөө өгөх, судалгаа болон сургалт зохион байгуулах чиглэлээр ажилладаг. ХХК болон ХК-ийн ТУЗ-д хараат бус гишүүнээр суудаг.
Ж.Үнэнбат
(MBA),
Компанийн засаглалын эксперт, зөвлөх
дэлгэрэнгүй...
×
Ж.Үнэнбат
(MBA),
Компанийн засаглалын эксперт, зөвлөх
1996 онд Монгол банкны ерөнхийлөгч, 1998-1999 онд Азийн Хөгжлийн Банк, захирлуудын зөвлөлийн дэд дарга, 2000-2006 онд Санхүү Эдийн Засгийн Дээд сургуулийн багш, 2000-2006 онд Монголын банкуудын нэгдсэн эрх ашгийг төлөөлдөг салбарын холбоо, МБХ-ны гүйцэтгэх захирал, 2009-2015 онд КЗХТ (CGDC)-ийн Гүйцэтгэх захирал, АПУ ХК, ТУЗ-ийн хараат бус гишүүн, Монголын Уул Уурхайн Корпораци, ТУЗ-ийн хараат бус гишүүн, Нээлттэй Нийгмийн Хүрээлэн, ТУЗ-ийн гишүүн, Бичил Санхүүгийн Хөгжлийн Сан, ТУЗ-ийн гишүүн, 2015-2020 онд Монголын Банкны Холбоо, Гүйцэтгэх захирал ажиллаж байна.
1985 онд Москва хотын Эдийн засаг Статистикийн дээд сургууль, 1994 онд Нью-Йорк дахь Колумбын Их Сургууль төгссөн.
Монгол банкны ерөнхийлөгчөөр ажиллаж байх үед төв банкнаас банкны салбарын бүтцийн өөрчлөлтийг хэрэгжүүлсний зэрэгцээ зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш анх удаа үнийн өсөлтийг хязгаарлаж чадсан.
Д.Байлыхүү
(MBA),
Компанийн засаглалын эксперт, Зөвлөх, Судлаач, Гавьяат эдийн засагч
дэлгэрэнгүй...
×
Д.Байлыхүү
(MBA),
Компанийн засаглалын эксперт, Зөвлөх, Судлаач, Гавьяат эдийн засагч
1986-1990 онд ЭШЗТИ-д эрдэм шинжилгээний ажилтан, секторын эрхлэгч, 1990-1996 онд ЗГӨХК-т рефрент, ерөнхий нарийн бичгийн дарга, 1996-2013 онд ТӨХ-нд зөвлөх, 2011-2013 онд ADB L2301-MON төслийн өөрчлөн байгуулалтын зөвлөх, 2012-2015 он ADB TA-82 36 төслийн багийн дэд дарга, 2013-2015 онд ADB G0204 MON PMU төслийн эдийн засагч, багийн дэд дарга, 2015-2016 онд ADB 48467-001 төслийн удирдлагын менежер зэрэг ажлыг хийж байгаад тэтгэвэрт гарсан. Одоо төрийн болон хувийн өмчийн хэд хэдэн компанид ТУЗ-ийн гишүүн, зөвлөхөөр ажиллахын зэрэгцээ Компанийн засаглал болон компанийн өөрчлөн байгуулалтын чиглэлээр зарим их, дээд сургуулиудад лекц унших ажлыг хийдэг. Эдгээр ажлын зэрэгцээ ННФ-д судлаач, КЗХТ-д зөлөх багшийн ажлыг хийж байна.
1978-1986 онд МУИС-ыг холбооны инжнер эдийн засагч мэргэжлээр баклавр, 1993 онд ШУТИС-д Бизнесийн удирдлагын магистрийн зэрэг хамгаалсан.
Компанийн засаглал болон компанийн өөрчлөн байгуулалтын чиглэлээр 1990-иад оноос эхлэн ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын нийгэм, эдийн засгийг зах зээлийн харилцаанд шилжүүлэх ажилд анхнаас биечлэн оролцож өнгөрсөн хугацаанд нийгэм, эдийн засгийн өөрчлөн байгуулалттай холбоотой 20 гаруй хууль, бодлогын баримт бичгийг боловсруулан батлуулах ажлыг дангаар болон бусадтай хамтран хийсэн.
Мөн компанийн засаглал, өөрчлөн байгуулалттай холбоотой 10 шахам судалгааны ажлыг хийж холбогдох байгууллагуудад нь хүлээлгэн өгсөн байна. Үүнээс гадна компанийн засаглал болон өөрчлөн байгуулалтай холбоотой 5 ном, хэд хэдэн судалгааны ажил, болон гарын авлага зэргийг гаргасан байна.
Э.Оюунбилэг
(MBA),
Компанийн засаглалын эксперт, Зөвлөх
дэлгэрэнгүй...
×
Э.Оюунбилэг
(MBA),
Компанийн засаглалын эксперт, Зөвлөх
1987 оноос хойш Худалдаа аж үйлдвэрийн танхим, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн төсөл дээр ажилласан. 2001-2013 онуудад ХААН банкинд гүйцэтгэх удирдлагын багийн гишүүн, хүний нөөц, захиргаа аж ахуй, хууль эрх зүй зэрэг асуудыг эрхэлсэн захирал болон ТУЗ-ий нарийн бичгийн даргаар, 2013 оноос өнөөг хүртэл ОУСК-ийн Монгол дахь Компанийн засаглалын хөтөлбөрийн зөвлөх, 2016 оноос хойш мөн өнөөг хүртэл Петровис Группийн Засаглал, комплаенс эрхэлсэн захирал, ТУЗ-ийн нарийн бичгийн дарга ажиллаж байна.
1981-1986 онд Ленинградын Их Сургууль /хуучин нэрээр/ олон улсын эдийн засагч мэргэжлээр бакалавр, 2006 онд СЭДС, Хандонг Глобал Их Сургуулийн хамтарсан хөтөлбөрийн MBA зэрэг хамгаалж, 2007 онд төлбөр Америкийн Банкны Холбооны дэргэдэх Стониер Банкны удирдлагын дээд сургууль төгссөн.
Компанийн засаглалын асуудлаар судалгаа хийх, сургалтын хөтөлбөрийг боловсруулах, гарын авлага бэлдэх, арилжааны банк, хувийн болон төрийн өмчит компаниудад засаглалын үнэлэгээ хийх зэрэг ажлуудыг хийж; засаглал, комплаенс, удирдлага манлайлалын асуудлаар компаниудад зөвлөгөө өгдөг.
A.Oдгэрэл
(МНБ, Докторант),
СЭЗИС-ийн ахлах багш
дэлгэрэнгүй...
×
A.Oдгэрэл
(МНБ, Докторант),
СЭЗИС-ийн ахлах багш
2002-2015 он хүртэл СЭЗИС-ийн Нягтлан Бодох Бүртгэлийн тэнхимд багш, 2015-2018 онд СЭЗИС-ийн Олон улсын нягтлан бодох бүртгэл, санхүүгийн сургуулийн захирал, 2019-өнөөг хүртэл СЭЗИС-ийн Олон улсын нягтлан бодох бүртгэл, санхүүгийн сургуулийн багшаар ажиллаж байна. Далайван Аудит ХХК-д 2007 оноос хойш гэрээт аудитороор ажиллаж Мянганы сорилтын сан, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны төсөл хөтөлбөр болон Томоохон ААН-үүдийн санхүүгийн тайланд аудит хийж байсан туршлагатай.
1998-2002 онд СЭЗДС-г Нягтлан бодогч -эдийн засагч мэргэжлээр баклавр, 2002-2006 онд СЭЗДС-д Бизнесийн удирдлагын магистрийн зэрэг хамгаалсан. 2014 оноос СЭЗИС ийн докторантурт суралцаж байна.
Компанийн санхүүгийн тайлагнал, дотоод хяналт, хөндлөнгийн болон дотоод аудитын чиглэлээр судалгаа, зөвлөх ажил хийдэг. Эрдэм шинжилгээ судалгааны 20 гаран өгүүлэл, 10 гаруй төсөлт судалгааны ажил, 5 орчим мэргэжлийн ном сурах бичиг, гарын авлагыг хамтран болон бие даан зохиож хэвлүүлсэн байна.
Г.Дөлгөөн(B.Sc. CS), Компьютерийн ухааны бакалавр, Мэдээллийн технологийн ОУ-н сертификаттай Архитект
дэлгэрэнгүй...
×
Г.Дөлгөөн
(B.Sc. CS), Компьютерийн ухааны бакалавр, Мэдээллийн технологийн ОУ-н сертификаттай Архитект
2003-2005 онд Старсофт ХХК-д Програмист, 2005-2006 онд Эрэл банканд Администратор, 2007-2014 онд Голомт банканд Өгөгдлийн сангийн администратор, Query шинжээч, Мэдээллийн аюулгүй байдлын мэргэжилтэн, Мэдээлэл технологийн Эксперт, 2014 - 2018 онд НИСС Консалтинг ХХК Үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал, 2019 оноос Хаан банканд Шийдлийн архитект, Шийдлийн аналистаар ажиллаж байна. 2009.11 - 2010.03 хооронд Монголын Мянганы сорилтын сангийн Техник мэргэжлийн төсөлд Координатор, 2019 оны Mongolian Women In Tech арга хэмжээнд Илтгэгч, Mongolian Women In Tech association-ны Ментор гишүүн, Эмпасофт ХХК-д TOGAF 9 Certification сургалтын багшаар ажиллаж байгаа бөгөөд Мэдээллийн аюулгүй байдал, эрсдэл, Мэдээллийн технологийн бодлогын бичиг баримт, Мэдээллийн технологийн архитектур, засаглалаар мэргэшсэн, Мэдээллийн технологийн олон улсын TOGAF 9 сертификаттай Архитект
|
|
|
|
|