|
Дашнямын АШИДМАА
Дашнямын АШИДМАА 2014 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс Хас Банкны Хөрөнгө оруулагчдын харилцаа, компанийн засаглал хариуцсан захирлаар томилогдон ажиллаж эхэллээ.
Өмнө нь 2011 оны 7 дугаар сараас эхлэн Хас Банкны толгой компани ТэнГэр Санхүүгийн Нэгдэл ХХК-д Хөрөнгө oруулагчдын харилцаа,компанийн засаглал хариуцсан захирлаар ажиллаж байсан. Хас Банк, ТэнГэр Санхүүгийн Нэгдэл ХХК-д ирэхээсээ өмнө Д.Ашидмаа нь Энержи Ресурс ХХК-д компанийн засаглал эрхэлсэн захирлаар 2 жил, АНУ-ын Chemonics International компанийн хэрэгжүүлсэн Эдийн засгийн бодлогын шинэчлэл, өрсөлдөх чадварын төсөлд 2004-2009 oнуудад бизнес санхүүгийн зөвлөхөөр, АНУ-ын Barents Group of Bearing Point компанийн хэрэгжүүлсэн Монголын хувьчлалын хөтөлбөрт 1998-2004 онуудад cанхүүгийн шинжээчээр тус тус ажилласан. Мөн 2006-2007 онуудад Монголын 10 арилжааны банкууд хамтарч байгуулсан моргэйжийн хоёрдогч зах зээлийн анхны байгууллага болох Монголын Ипотекийн Корпораци(МИК)-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажилласан бөгөөд энэ хугацаанд МИК болон Хас Банкны хороонд моргэйжийн багцын анхны худалдан авалт хийгдсэн.
Д.Ашидмаа нь мөн Монголын компанийн засаглалыг хөгжүүлэх төвийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байгаа. Д.Ашидмаа нь АНУ-ын Виржиния мужийн Политехникийн Дээд Сургуульд эдийн засаг, бизнес санхүүгийн мэргэжлээр магистрын зэрэг хамгаалсан, мөн OХУ-ын Москва хотын Олон улсын харилцааны дээд сургуулийг олон улсын эдийн засгийн харилцааны бакалавр зэрэгтэй төгссөн.
|
|
|
|
|
|