|
|
|
Он цагийн дараалал
- Удирдах зөвлөлийн хуралдааны журам боловсруулж ТУЗ-ийн хурлаар хэлэлцүүлж батлуулав.
- ОУСК-тай хамтран 2009.12.02-03-ий өдрүүдэд Сургагч багш нарын түвшинд “Компанийн Засаглалын хичээлийг хэрхэн боловсруулж явуулах”сургалтыг амжилттай зохион байгуулж, сургалтын гарын авлага материалуудыг хянаж, редакторлав.
- Төвийн үйл ажиллагааг сурталчлах, таниулах, гишүүнчлэлийнхээ тоог нэмэгдүүлэх зорилготойгоор бизнесийн байгууллагууд дээр очиж, ГЗ болон ТУЗ-ийн дарга нартай уулзалт хийх ажлыг зохион байгууллаа.
- Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацитай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав.
- Урлагийн Зөвлөлөөс зохин байгуулсан семинарт оролцож, Компанийн Засаглалын талаар лекц уншив.
- Гишүүнчлэлийн гэрчилгээ болон талархлын гэрчилгээг хийлгэв.
- ОУСК-тай хамтран их дээд сургуулиудын захирлуудтай үдийн зоог барих уулзалт зохион байгуулж, компанийн засаглалын хичээлийг сургуулиудын хөтөлбөрт оруулах талаарх хэлэлцэв. Уулзалтанд ЭЗБӨЧТ-ийнхөн оролцов.
2010
- 1 сарын 15-д Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой бизнес үдийн хоол зохион байгуулж, төвийнхөө гишүүн компаниудын удирдлагуудтай уулзууллаа.
- 1 сарын 29-д ОУСК-тай хамтран “Хямралын үед ТУЗ хэрхэн ажиллах вэ” семинарыг амжилттай зохион байгуулж, Монголын тэргүүлэх компаниудын ТУЗ-ийн дарга, гишүүд, ГЗ-уудыг хамруулав.
- Монголын эдийн засгийн форумд оролцож компанийн засаглалын сэдвээр явуулсан панель хэлэлцүүлгийн панелиар ажиллав.
- Их дээд сургуулиудын удирдлагын хүрээнд тэдний сургалтын хөтөлбөрт компанийн засаглалын хичээл оруулах зорилготой уулзалтыг зохион байгуулав. Хамрагдсан сургууль: МУИС-ийн ЭЗС, СЭЗДС, Удирдлагын Академи, ХҮДС, ТИС-ийн КТМС, Хүмүүнлэгийн ИС, Мандах ДС, Отгонтэнгэр ДС
- ОУСК-ийн Гэр бүлийн бизнес дэх компанийн засаглал номын орчуулгыг хянан толилуулж гаргасан
- ОУСК-ийн туршлагад үндэслэн “Бүтээлч ТУЗ” нэртэй гарын авлагыг компанийн удирдах ажилтны хэрэгцээнд зориулж хэвлэн гаргав.
- Компанийн Засаглалын 3-р форумыг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулж, Форумд гадаад дотоодын нийт 250 төлөөлөгч оролцсон.
- Компанийн Засаглалын Үндэсний хөтөлбөр боловсруулах ажлын хэсэгт орж Үндэсний Хөгжил, Шинэтгэлийн хороо, СЗХ-той хамтран хөтөлбөрийн төсөл боловсрууллаа.
- Банкны хуулийн шинэчилсэн найруулгын төсөл дээр ажиллаж КЗХТ-өөс банкны ТУЗ-ийн үйл ажиллагааны хүрээ, ТУЗ-ийн гишүүний үүрэг хариуцлага, тавигдах шаардлагыг өргөжүүлсэн санал оруулж батлуулав.
- Банкны шинэ хуулийн дагуу хараат бус захирлуудад тавигдах шаардлагын дагуу зохих сургалтад хамрагдсан байна гэсэн журмын заалтыг санаачилж батлуулав.
- КЗХТөвийн ерөнхий нарийн бичгийн даргын санаачилга, ОУСК-ийн санхүүжилтийн тусламжтайгаар “Компанийн Засаглал” номыг хэвлэж гаргав.
2011 он
- Компанийн засаглалын гэрчилгээ олгох сургалт болон бусад сургалтуудыг төлөвлөгөөний дагуу зохион байгуулав.
- КЗХТ нь BPI-тай хамтран сэтгүүл, хэвлэлийнхэнд зориулсан компанийн засаглалын мэдлэг олгох сургалт зохион байгуулав.
- СЭЗДС-ийн MBA хөтөлбөрт 2011 оны 9 сараас “Компанийн засаглал” хичээл орж эхэлсэн.
- КЗХТөв GIZ-тай хамтран “CSR and Sustainable Economic Development” Бага хурал 9 сард зохион байгуулж, Бага хуралд 150 гаруй төлөөлөгч оролцов.
- Компанийн Засаглалын 4-р форумыг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулж, Форумд гадаад дотоодын нийт 170 гаруй төлөөлөгч оролцсон.
- ОУСК ба СЗХороотой хамтран “Компанийн шинэчлэн батлагдсан хууль ба компанийн засаглал” бага хурлыг зохион байгуулав.
- Монголын эдийн засгийн форумд Компанийн засаглалын хэсгийн хэлэлцүүлэгийг удирдаж оролцсон.
- CSIA-ний анхны хуралд оролцож гишүүнээр элссэн ба OECD-ийн Азийн бүсийн дугуй ширээний ярилцлаганд оролцож илтгэл тавьсан.
2012он
- Компанийн засаглалын гэрчилгээ олгох сургалт болон бусад сургалтуудаа төлөвлөгөөний дагуу зохион байгуулав.
- CGDC нь IFC болон Санхүүгийн Зохицуулах хороотой хамтран “Компанийн шинэчлэн батлагдсан хууль ба Компанийн засаглал” сэдэвт бага хурлыг 2011 оны 11 сарын 30-д зохион байгуулав. Бага хуралд бизнесийн эрхзүйчид, хуульчид, ТУЗ-ийн гишүүд, захирлууд болон засгийн газрын хэрэгжүүлэгч байгууллагуудын удирдлагууд гээд нийт 160 гаруй төлөөлөгчид оролцов.
- Компанийн тухай хуулийн хэлэлцүүлгийг IFC-тай хамтран 2012 оны 2 сарын 2-нд болон 2012 оны 03 сарын 20-нд мэргэжлийн хуульчид, бизнесийн эрхзүйчдийн хүрээнд дугуй ширээний хэлэлцүүлэг хэлбэрээр дахин 2 удаа зохион байгуулав.
- КЗХТ, ОУСК, СЗХ, МХБиржтэй хамтран “Монголын компанийн засаглал: Боломжууд ба тулгарч буй бэрхшээлүүд” сэдэвт хэлэлцүүлэг семинарыг 2012 оны 10 сарын9-ний өдөр зохион байгуулав.
- Компанийн Засаглалын 5-р форумыг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулсан, Форумд гадаад дотоодын нийт 200 гаруй төлөөлөгч оролцсон.
2013 он
- Компанийн засаглалын гэрчилгээ олгох сургалт болон бусад сургалтуудаа төлөвлөгөөний дагуу зохион байгуулав.
- КЗХТ нь Азийн Хөгжлийн Банктай хамтран Банкны захирлуудад болон хянан шалгагч нарт зориулсан Компанийн засаглалын сургалтыг 2 удаа зохион байгуулав.
- Германы хамтын ажиллагааны байгууллагын дэмжлэгтэйгээр Компанийн нийгмийн хариуцлагын сургагч багш нарт зориулсан сургалтыг зохион байгуулсан.
- Компанийн Засаглалын 6-р форумыг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулж, Форумд гадаад дотоодын нийт 200 гаруй төлөөлөгч оролцсон.
- Компанийн засаглалын үндэсний зөвлөлийн тайлангийн хурал, Компанийн засаглалын кодексийн хурал 11 сард болсон.
- ОУСК, Санхүүгийн Зохицуулах Хороо, Компанийн Засаглалын Хөгжлийн Төв хамтран Монголын Хөрөнгийн Биржийн Топ 20 компанийн Засаглалын Үнэлгээний Тайлангийн хэвлэлийн бага хурал 11 сарын 21-нд болов.
2014 он
- Компанийн засаглалын гэрчилгээ олгох сургалт болон бусад сургалтуудаа төлөвлөгөөний дагуу зохион байгуулав.
- КЗХТ нь Азийн Хөгжлийн Банктай хамтран Банкны захирлуудад зориулсан Компанийн засаглалын сургалт зохион байгуулав.
- Эрсдлийн засаглал-Эдийн засгийн болон Компанийн түвшний хямралын үе дэхь удирдлагын хариу үйлдэл сэдэвт семинарыг зохион байгуулав.
- Компанийн Засаглалын 7-р форумыг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулж, Форумд гадаад дотоодын нийт 100 гаруй төлөөлөгч оролцов.
|
|
|
|