Одоо болох сургалтууд


Cургалтанд бүртгүүлэх

Эрхэм таныг Компанийн засаглалын гэрчилгээ олгох сургалтанд урьж байна.


Компанийн засаглалын чиглэлээр бүх багш нар нь олон улсын түвшинд бэлтгэгдсэн Монголын цорын ганц байгууллага болох Компанийн Засаглалын Хөгжлийн Төв (CGDC)


Компанийн хууль, компанийн засаглалын зарчмуудыг хуулийн дагуу хэрэгжүүлэх асуудал, Компанийн засаглалын үндсэн ойлголтууд, ТУЗ-ийн үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалт, ТУЗ ба гүйцэтгэх удирдлагын харилцаа, Компанийн ТУЗ-ийн өмнө тавигддаг санхүүгийн буюу стратегийн үндсэн асуудлууд.


Оролцогсод:
Тус сургалтанд компанийн гүйцэтгэх удирдлага, ТУЗ-ийн гишүүд, захирлууд, ТУЗ-ийн нарийн бичгийн дарга зэрэг компанийн дээд түвшний удирдлага, мэргэжлийн хүмүүс хамрагдана.


Сургалтанд хамрагдснаар та:
  • Компанийн хууль эрхзүйн орчин
  • Компанийн засаглалын үндсэн ойлголтууд
  • ТУЗ-ийн үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалт
  • ТУЗ ба гүйцэтгэх удирдлагын харилцаа
  • Компанийн ТУЗ-ийн өмнө тавигддаг стратеги болон санхүүгийн үндсэн асуудлуудыг судлан суралцах болно.


Сургалтын гарын авлага болон ном, компанийн засаглалын чиглэлээр 1 жилийн хугацаанд анхан шатны зөвлөгөөг үнэгүй авах эрх олгогдоно.


Сургалтын бүтэц:
Сургалт 3 үндсэн модуль 5 сэдвээс бүрдэнэ. Сургалт интерактив байдлаар оролцогчдын асуулт хариулт, кейс сургалт, харилцан бие биенийхээ туршлагаас суралцах боломжийг дэмжих аргаар явагдана.


Хэзээ: 2020 оны 11 сарын 13, 14
Хаана: СЭЗИС, C Байр
Төлбөр: 300 000₮ (CGDC-н гишүүн байгууллагууд 20% хөнгөлөлттэй)


Компани, аж ахуйн нэгжүүд өөрийн байгууллага дээрээ сургалт авах боломжтой(Төлбөрийн хөнгөлөлттэй байж болно). Төгсөгчдөд гэрчилгээ олгоно. Сургалтын төлбөрт холбогдох бүх зардлууд багтсан болно. Сурах бичиг, материал, танилцуулгаар бүрэн хангана.


Бүртгэл дуусах хугацаа: 2020 оны 11 сарын 11 өдөр 15 цагт дуусна.
Хүний тоо хязгаартай тул та амжиж бүртгүүлээрэй.


Холбоо барих:
Баянзүрх дүүрэг, Эхтайвны өргөн чөлөө,
СЭЗИС-ийн С байр,1103 тоот өрөө


Утас: +976- 7000 8084, 99105111, 88978179
Факс: +976-7000 8084
Цахим шуудан: info@cgdc.org.mn




 
 

Бидэнтэй холбоо барих


Утас: 7000 8084, 99105111, 88978179
Факс:7000 8084
E-mail: info@cgdc.org.mn

Бидний хаяг


СЭЗИС-ийн хичээлийн C корпус, C-1105 тоот өрөө,
Энхтайвны өргөн чөлөө 5, 113381 Улаанбаатар

Social media