Профессор Ульрих Стегер (Ulrich Steger)


Ульрих Стегер нь тэргүүлэх зэргийн бизнесийн сургууль болох Олон улсын удирдлагын хөгжлийн институтэд зомпанийн засаглал, тогтвортой хөгжлийн менежмент, бэрхшээлийн менежмент зэрэг сэдвээр судалгааны болон сургалтын хөтөлбөрийг удирдан ажиллаж байсан байна. Тэрээр Олон улсын удирдлагын хөгжлийн институтэд ажиллаж эхлэснээсээ хойш ТУЗ-ийн хөтөлбөр зэрэг тэргүүлэх зэргийн менежментийн хөтөлбөрүүдийг удирдан зохион байгуулсан. Мөн дээрх гурван сэдвээр маш олон зохиол бүтээл хэвлүүлсэн. 2005 оноос хойш дээрхи сэдвүүдээр нийт 9 ном хамтран зохиосон бөгөөд үүнд Байгууллагын бэрхшээлийн менежмент (2010) (Dr. Christoph Nedopil, Wolfgang Amann нарын хамт), Компанийн засаглал-Нэмүү өртөг хэрхэн бий болгох вэ (2008) ба Тогтвортой хөгжлийн түншлэл: Менежерийн гарын авлага (2009), мөн хөгжиж буй дэлхийн кэйсүүд бүтээлүүд болно. Түүний ном бүтээлүүд Герман, Англи, Орос, Япон, Хятад хэлнээ хэвлэгдсэн бөгөөд нийтлэлүүд нь арав гаруй хэлнээ орчуулагдан хэвлэгдсэн байна. ОУСК-ийн хувьд Профессор Стегер нь сүүлийн 16 сарын хугацаанд арав гаруй улс оронд ТУЗ-ийн семинарыг зохион байгуулсан. Тэрээр 30 орчим жил олон тооны ТУЗ-ийн гишүүнээр компанийн удирдлагын хувьд ч (жишээ нь Вольксваген) хяналтын хувьд ч ажилласан ажлын туршлагатай юм.
 
 

Бидэнтэй холбоо барих


Утас: 7000 8084, 99105111, 88978179
Факс:7000 8084
E-mail: info@cgdc.org.mn

Бидний хаяг


СЭЗИС-ийн хичээлийн C корпус, C-1105 тоот өрөө,
Энхтайвны өргөн чөлөө 5, 113381 Улаанбаатар

Social media