Доктор Кристоф Недопил (Christoph Nedopil)


Кристоф Недопил нь Олон улсын удирдлагын хөгжлийн институтэд эрдэм шинжилгээний ажилтан, Дэлхийн банкинд зөвлөхөөр гурван жил гаруй хугацаанд ажилласан бөгөөд эрдэм шинжилгээний болон бизнесийн судалгаа, гүйцэтгэх удирдлагын боловсролын олон тооны хөтөлбөр боловсруулах болон хэрэгжүүлэх ажилд компанийн засаглал болон бэрхшээлийн менежментэд голлон анхаарч оролцсон. Олон улсын удирлагын хөгжлийн институтэд ажиллах хугацаандаа шинээр үүсч буй эдийн засаг дахь компанийн засаглалын асуудлаар өргөн хүрээний судалгаа хийж 40 гаруй кэйс судлал бичиж ОУСК, FMO, Malaysian Directors Academy, Diamler, Holcim болон WWF зэрэг дэлхийн олон компани, байгууллагатай энэ сэдвээр хамтарч ажилласан ажлын туршлагатай. Түүний бүтээлүүдийг Орос, Хятад зэрэг олон хэлнээ орчуулсан байна. Тэрээр 2009 оноос хойш “YOUSE” шагнал хүртэх шинэ санаачлагын зөвлөх компанийн гүйцэтгэх захирал бөгөөд түншээр ажиллаж шинэ санаачлагаа эрчимжүүлж сайжруулахад нь компаниудад дэмжлэг үзүүлж байна.
 
 

Бидэнтэй холбоо барих


Утас: 7000 8084, 99105111, 88978179
Факс:7000 8084
E-mail: info@cgdc.org.mn

Бидний хаяг


СЭЗИС-ийн хичээлийн C корпус, C-1105 тоот өрөө,
Энхтайвны өргөн чөлөө 5, 113381 Улаанбаатар

Social media