ARAM төслийн мэдээ мэдээллийн архив



2016.08


ОУСК, КЗХТ хамтран ARAM төслийн шүүгчдийн бүрэлдэхүүнийг хараат бус, сонирхолын зөрчилгүйгээр сонгон шалгарууллаа.

Шилдэг жилийн тайлан шалгаруулах үндэсний уралдааны ЯЛАГЧ-ийг 2016 оны 10 дугаар сарын 14-нд компанийн засаглалын 9 дэх чуулган дээр тодруулна.

Чуулганаар 2016 оны жилийн тайлан шалгаруулах үндэсний уралдааныг үргэлжлүүлэн зарлана.




ARAM төслийн дөрөв дэх сургалт боллоо.


2015.02.05
Компанийн Засаглалын Хөгжлийн Төвийн санаачлан хэрэгжүүлж байгаа ARAM төслийн сүүлийн сургалт 2015 оны 2 дугаар сарын 5-ны өдөр “Тогтвортой байдлын тайлагнал” сэдвээр болж ОУСК (IFC)-ийн хурлын тэнхимд болж өндөрлөлөө. Сургалтыг “APIP” ХХК-ийн хууль, эрсдэл, хяналт нийцүүлэлт хариуцсан захирал Д.Тэгшбаяр, “Хас” банкны хяналт нийцүүлэлт хариуцсан ахлах менежер Д.Халиун нар удирдан явуулав.

Сургалтанд тасралтгүй оролцсон “ARAM” төсөлд оролцогч компаниудын ажилтнуудад ГЭРЧИЛГЭЭ олголоо.






ARAM төслийн гурав дахь сургалт боллоо.


2015.01.28
Компанийн Засаглалын Хөгжлийн Төвийн санаачлан хэрэгжүүлж байгаа ARAM төслийн ТУЗ-ийн гишүүдэд зориулсан сургалт 2015 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Нээлттэй нийгэм форумын хурлын танхимд болж өнгөрөв. Сургалтанд төсөлд оролцогч компаниудын ТУЗ-ийн дарга, гишүүд оролцож, СЗХ-ны ажилтан T. Жамбаажамц “Сонирхолын зөрчил”, “Их хэмжээний хэлцэл”, Ж.Үнэнбат “ТУЗ-ийн бүтэц, үүрэг, үйл ажиллагаа” сэдвээр лекц уншлаа.






ARAM төслийн хоёр дахь сургалт боллоо.


2015-01-08
Компанийн Засаглалын хөгжлийн төвийн санаачлан хэрэгжүүлж байгаа ARAM төслийн ТУЗ-ийн нарийн бичгийн дарга нарын сургалт 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр СЭЗДС-ийн хурлын танхимд амжилттай зохион байгуулагдлаа. Сургалтанд ARAM төсөлд оролцож байгаа 21 компанийн 50 гаруй төлөөллүүд оролцлоо. Үүнд: Сургалтыг хамтран зохион байгуулсан байгууллагууд: Санхүүгийн Зохицуулах Хороо, Хаанбанк





ARAM төслийн сургалт.


Компанийн Засаглалын хөгжлийн төвийн санаачлан хэрэгжүүлж байгаа ARAM төслийн Санхүүгийн ба санхүүгийн бус тайлагнал сургалт 2015 оны 12 дугаар сарын 11-ны өдөр СЭЗДС-ийн хурлын танхимд амжилттай зохион байгуулагдлаа. Сургалтанд ARAM төсөлд оролцож байгаа 21 компанийн 60 гаруй төлөөллүүд оролцлоо.
Үүнд:
  1. АПУ ХК
  2. Говь ХК
  3. Гутал ХК
  4. Дарханы ДЦС ТӨХК
  5. ДЦС-3 ТӨХК
  6. ДЦС-4 ТӨХК
  7. Женко Тур Бюро ХК
  8. Мерекс ХК
  9. МИАТ ХК
  10. Мэдээлэл Холбооны Сүлжээ ТӨК
  11. Ремикон ХК
  12. Стандарт проперти групп ХК
  13. Тахько ХК
  14. УБ-БҮК ХК
  15. УБДСүлжээ ТӨХК
  16. Усны эрчим ХХК
  17. Хөх ган ХК
  18. ЦДҮСүлжээ ТӨХК
  19. Шарын гол ХК
  20. Эрдэнэтийн ДЦС ТӨХК
  21. Эрдэнэс таван толгой ХК

Сургалтыг хамтран зохион байгуулсан байгууллагууд: Санхүүгийн Зохицуулах Хороо, Төрийн Өмчийн Хороо, Энержи Ресурс ХХК, PWC, APIP.



 
 

Бидэнтэй холбоо барих


Утас: 7000 8084, 99105111, 88978179
Факс:7000 8084
E-mail: info@cgdc.org.mn

Бидний хаяг


СЭЗИС-ийн хичээлийн C корпус, C-1105 тоот өрөө,
Энхтайвны өргөн чөлөө 5, 113381 Улаанбаатар

Social media