cgdc logo
ЛХАГВАЖАВЫН ТӨР-ОД
 
 

Лхагважавын ТӨР-ОД


Албан тушаал:   Хас Банкны дэд захирал
turod.l@xacbank.mn

Л.Төр-Од нь тус Банкны Гүйцэтгэх дэд захирлаар ажиллаж байна. 2005 оноос хойш ХасБанкны зөвлөх, Тамгын газрын захирал, Хууль зүй, хянан нийцүүлэх газрын захирлын албан тушаал хашиж байжээ. Тэрбээр ажлын гараагаа Хууль зүй, дотоод хэргийн яаманд Банк, гадаадын хөрөнгө оруулалт, гаалийн хууль тогтоомж хариуцсан мэргэжилтэн, Олон улсын эрх зүйд дотоодын хууль тогтоомжийг нийцүүлэх асуудал, Хууль зүйн салбарын зээл тусламж төсөл хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалыг 1997-1999 онд хашиж байсан. Ийнхүү ажиллахдаа Монголбанк (Төв банк)-ны Хуулийн хэлтэстэй хамтран Монгол улс дахь банк бус санхүүгийн байгууллагын анхны эрх зүйн зохицуулалт, мөн түүнчлэн Иргэний хууль, Улсын байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль зэрэг хууль тогтоомжийн төслийг боловсруулахад оролцож байсан. Тэрбээр 1999-2005 онд Монгол улс дахь НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрт хүний эрх, засаглалын мэргэжилтэн, референт, улмаар уг байгууллагын төрийн захиргааны шинэтгэл, авилгалын эсрэг, хүний эрх, шүүх эрх мэдлийн шинэтгэлийн багц асуудлыг анхлан эрхэлсэн Засаглалын Хөтөлбөрийн Удирдагчаар ажиллаж байв.

Л.Төр-Од нь МУИС-ийн Хууль зүйн сургуульд суралцаж, улмаар Энэтхэг улсын Хууль зүйн Үндсэний Их Сургуулийг эдийн засаг, нийгэм, улс төрийн бакалавр, хууль зүйн гүнзгий мэргэшсэн бакалавр зэрэгтэй эрх зүйч мэргэжлээр төгссөн. Английн Лондонгийн Их Сургуульд эрх зүй ба хөгжлийн эдийн засгийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан болно.
 
Тараах материалууд
Түүхийн хуудас >>татаж авах

2010 оны санхүүгийн тайлан
        >>.pdf өргөтгөлөөр татаж авах
        >>.xlsx өргөтгөлөөр татаж авах