Хүндэт ноён\хатагтай,

Таныг Компанийн Засаглалын Хөгжлийн төвөөс зохион байгуулж буй

2011 оны 10 сарын 21-22, 28-29-ний өдрүүдэд болох 4 өдрийн

ТУЗ-ийн гишүүд, хараат бус гишүүд, удирдах ажилтнуудад зориулсан
сертификат олгох сургалтанд оролцохыг урьж байна.


Гүйцэтгэх удирдлага, ТУЗ-ийн гишүүд, захирлууд, ТУЗ-ийн нарийн бичгийн дарга зэрэг компанийн дээд түвшний удирдлага, мэргэжлийн хүмүүст зориулсан тус сургалтаар ТУЗ-ийн үйл ажиллагааг үр өгөөжтэй удирдах, захирлуудын цалин урамшууллын бодлого болон гүйцэтгэх удирдлагыг хянах оновчтой тогтолцоо, хууль эрхзүйн хүрээнд мэдээллийн нээлттэй байдлыг ханган ажиллах, сонирхлын зөрчилтэй гэрээ хэлцлүүд, хамааралтай талуудын асуудлууд, стратеги боловсруулалт, манлайлал зэрэг компанийн засаглалын ойлголтуудыг нарийвчлан авч үзнэ.

Сургалтанд хамрагдснаар:
  • Компанийн засаглалын дэлхийн шилдэг туршлагууд,
  • Монголын хууль эрхзүйн зохицуулалтын хүрээнд OECD-ийн зарчмуудад нийцсэн компанийн засаглалын тогтолцоог өөрийн компанидаа бий болгох арга зам,
  • Хараат бус, гүйцэтгэх бус захирлуудын үүрэг ач холбогдол, захирлуудыг сонгон шалгаруулах үйл явц, ТУЗ-ийн дарга ба гүйцэтгэх удирдлагыг салгах, ТУЗ-ийн хараат бус байдал,
  • Хувьцаа эзэмшигчид, ТУЗ-ийн гишүүд ба гүйцэтгэх удирдлага, бусад оролцогч талуудын компанийн засаглал дахь үүрэг хариуцлага,
  • ТУЗ-ийн эрх мэдлийн хүрээ, гүйцэтгэх удирдлагыг чиглүүлэх, стратегийг батлах үүргүүд,
  • Дотоод гадаад хяналт, мэдээллийн нээлттэй байдлыг ханган ажилласнаар ТУЗ хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах,
  • ТУЗ-ийн нарийн бичгийн даргын үүргүүд ба хурлыг үр дүнтэй хэрхэн зохион байгуулах аргуудад суралцах болно.

Сургалт 12 сэдвээс бүрдэх бөгөөд 4 өдөр үргэлжилнэ. Сургалтын эцэст тестээр шалгалт авч сертификат олгоно. Сургалт интерактив байдлаар оролцогчдын асуулт хариулт, кейс сургалт, харилцан бие биенийхээ туршлагаас суралцах боломжийг дэмжих аргаар явагдана.

4 өдрийн сургалтын төлбөрт: Сургалтын бүх материал, сургалтын өдрүүдийн үдийн хоол, цайны завсарлагын зардал багтсан. Сургалтын төлбөр нь 900,000 төгрөг бөгөөд КЗХТ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Т.Цэнд-Аюуш (99105111, e-mail: tsend-ayush.t@cgdc.org.mn, tsendee51@yahoo.com )-д хандаж 10-р сарын 17-ноос өмнө бүртгүүлэхийг хүсч байна.

  4 өдрийн сургалтын хувиарыг эндээс татаж авна уу.


2009-2010 онд КЗХТ-өөс зохион байгуулсан сургалтууд

>> Сургалтуудын зурагийн цомог



 
home Нүүр хуудас






 
Room #403, IFE Building,
13381, Peace Avenue-5,
Bayanzurkh District,
Ulaanbaatar, Mongolia
© All rights reserved , 2011